МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ/2011/
Идэвхитэй зорилго бүхий гадаад бодлого /их гүрнүүд/
Байнга төвийг сахих бодлого буюу Neutrality status-г хүлээн зөвшөөрүүлэх
МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА
Armed neutrality /1613,1780/
1.47M
Category: policypolicy

Гадаад бодлогын зорилго

1.

2. МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ/2011/

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.Монгол Улсын гадаад бодлого нь Монгол Улсын
Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл
баримтлалд тодорхойлон заасан үндэсний ашиг
сонирхолд тулгуурлах бөгөөд тус улсын гадаад,
дотоод нөхцөл байдал нь гадаад бодлогын зорилго,
зарчим, чиглэлийг тодорхойлох үндэс болно.
Гадаад бодлогын номлол үгүй-Харин Гадаад
бодлогын үзэл баримтлалтай./Номлолыг бодволХэтийн ирээдүйн, барагцаа муутай/
Гадаад бодлогын номлол нь түүнийг хэрэгжүүлэх гадаад
бодлогын тодорхой арга хэмжээ буюу үйл ажиллагааны
төлөвлөлтийг шаарддаг. Энэ бол гадаад бодлогын чиглэл юм.
Гадаад бодлогын чиглэл гэдэг нь төлөвлөгдсөн үйл ажиллагаа.

3.

ХОЁР.УЛС ТӨРИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ БОДЛОГО /5 чиглэл/
14.1.ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны
бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй
харилцаж, сайн хөршийн ѐсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.
Чингэхдээ энэ хоѐр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын
ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах;
14.2.АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой
"гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг
өргөжүүлэн хөгжүүлэх;
14.3.Азийн бусад улстай хоѐр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, Ази,
Номхон далайн бүс нутагт олон талт хамтын ажиллагаанд оролцох, Зүүн Ази, Зүүн
хойд Ази, Төв Азид стратегийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын
хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж
оролцох;
14.4.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд болон олон улсын
санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй
үргэлжлүүлэх, дэлхийн засаглал дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын үүрэг
хариуцлагыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллах;
14.5.Хөгжижбайгаа улсуудтай хоѐр талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийн
зэрэгцээ Нэгдсэн Үндэстний Байгууллага, "77"-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх
хөдөлгөөн зэрэг олон талын хүрээнд хамтран ажиллах.

4. Идэвхитэй зорилго бүхий гадаад бодлого /их гүрнүүд/

зорилго бүхий гадаад
бодлого /их гүрнүүд/
идэвхитэй
тэлэлт
түрэмгийлэх
дайн
зорилго бүхий гадаад
бодлого /жижиг улс/
хамгаалах
холбоотны
эвслийн
төвийг сахих
тусгаарлах
Хамгаалах
дайн

5.

Манай улсын хувьд гадаад бодлогын
зорилгын онцлог нь их гүрнүүдтэй
харьцуулбал бусад жижиг улсуудын адил
орон зайн хувьд ойрын болоод бүсийг
хамарсан шинж чанартай байх ба цаг
хугацааны хувьд урт хугацааны буюу
хэтийн төлөвтэй байна. Мөн гадаад
бодлогын зорилго нь идэвхитэй бус бөгөөд
хамгаалах бодлого баримталдаг улс юм.
Зорилгоо хэрэгжүүлэх бололцоог бодит
болон бодит бус гэж ангилах ба өөрийн
нөөцийг хэтрүүлэн үнэлбэл бодит бус
зорилго гарч ирдэг. ASEM 11 ? ASEAN ?
Neutrality?

6.

ASEM 11 in Mongolia 2016
ДОЛОО. ГАДААД СУРТАЛЧИЛГАА, ОЛОН
НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БОДЛОГО
28.Гадаад сурталчилгаа, олон нийттэй
харилцах бодлого нь Монгол Улсын
дотоод, гадаад бодлого, ардчилал,
шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд
сурталчлан таниулах, тэдэнд улс
орныхоо талаар эерэг ойлголт,
сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан
талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд
хоорондын харилцаа, харилцан зорчих
явдлыг нэмэгдүүлэхэд оршино. Энэхүү
зорилго: Цаг хугацааны хувьд богино
хугацааны, орон зайн хувьд эх газрыг
хамрана. Нөөцийн хувьд боломж бүхий
бодит зорилго.

7.

ASEAN-д нэгдэх
ГУРАВ.ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ
БОДЛОГО
21.4.олонулс, бүс нутгийн эдийн засгийн
интеграц болон дэд бүтцийн сүлжээнд
нэгдэхийг эрмэлзэх, далайн боомт
хүрэх, дамжин өнгөрөх зам, тээврийн
таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг
үзүүлэх;
21.6.гадаад худалдааг эдийн засгийн
өсөлт, хүн амын эрэлт хэрэгцээг
хангахад чиглүүлж, үр ашгийг нь
дээшлүүлэх, гадаад худалдааны
тааламжтай нөхцлүүдийг олох замаар
өөрийн бараа, үйлчилгээний зах
зээлийг тэлэх нөхцөл бүрдүүлэх
Энэхүү зорилго нь: Цаг
хугацааны хувьд
тодорхойгүй бөгөөд
дундаас алс хэтийн, орон
зайн хувьд дэд эх газрыг
хамаарах ба нөөцийн хувьд
тодорхой шаардлагыг
хангасны үндсэн бээр
биелэгдэх боломжтой бодит
зорилго хэмээн үзэж байна.

8. Байнга төвийг сахих бодлого буюу Neutrality status-г хүлээн зөвшөөрүүлэх

Neutrality
status-
ХОЁР.УЛС ТӨРИЙН
ГАДААД
ХАРИЛЦААНЫ БОДЛОГО
11.Монгол Улсад гадны
цэргийн аюул занал учраагүй
нөхцөлд цэргийн аливаа
холбоонд нэгдэхгүй, нутаг
дэвсгэр, агаар мандлаа аль
нэг улсын эсрэг
ашиглуулахгүй байх,
гадаадын цэргийн хүчнийг
өөрийн нутаг дэвсгэрт
нэвтрүүлэхгүй,
байрлуулахгүй, дамжин
өнгөрүүлэхгүй байх чиг
шугам баримтална.

9. МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

• Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн
төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон
хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй
байдлын зөвлөлөөс зөвлөмж, Засгийн газар тогтоол гаргасан
билээ.
• Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл
баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль
тогтоомжтой уялдсан байна.
• Мөн түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс,
этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц,
Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай
1907 оны Гаагын XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай
байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХд оруулан шийдвэрлүүлэх шаардлагатай болно.

10. Armed neutrality /1613,1780/

• Дайнд оролцогч талуудын
хэнийх нь ч талд орохгүй
байх , гэхдээ аль нэг талаас
өөрийн газар нутагт халдах
аваас өөрийгөө хамгаалах.
• Цэрэг армийн хувьд
байнгын бэлтгэлтэй байх.
Дайны үед төвийг сахисан
бодлого явуулах. Аль нэг
дайсагнагч улсаас
довтлоход тулгаралтанд
бэлэн байх.
• Аль ч талын халдлагаас
өөрийгөө хамгаалж чаддаг
байх.
Хүн ам- 8 сая хүнтэй. 18-52 нас хүртэл
эрэгтэй эмэгтэйгүй. 4,83 тэрбум ам
доллар. 1,8 сая хүн тохирно. Идэвхитэй
албан хаагч 150.000.
Эз- Нэг хүнд 84,000$ 2-д ордог. ДНБ
688 тэрбум ам доллар. HDI 0.930

11.

• Энэхүү зорилгын хэрэгжилт цаг
хугацааны хувьд урт болоод алс
хэтийн зорилготой бөгөөд 25
жилийн тэртээгээс үндэс суурь нь
тавигдсан, орон зайн хувьд ойрын 2
хөршөөс хамааралтай. Нөөцийн
хувьд бололцоо муутай бодит бус
зорилго байх магадлалтай. Швейцар
болоод Монгол улсын хувьд гадаад
бодлого хэрэгжүүлэх нөөц
бололцооны хувьд асар их ялгаатай.
English     Русский Rules