Хил дамнасан голуудын ажиглалтын сүлжээ, сүүлийн жилүүдийн горим нөөц
Хилийн усны ажиглалтын сүлжээ
Хил дамнасан голуудын горимын мэдээ солилцсон байдал
Хил дамнасан голуудын горимын мэдээ солилцсон байдал
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Монгол орны гол мөрөн, нуурын усны горим, нөөц
Хил дамнасан голуудын 2024 оны үерийн тухай тойм
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Дүгнэлт, санал
5.37M
Category: policypolicy

Хил дамнасан голуудын ажиглалтын сүлжээ, сүүлийн жилүүдийн горим нөөц

1. Хил дамнасан голуудын ажиглалтын сүлжээ, сүүлийн жилүүдийн горим нөөц

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын ажиглалтын
сүлжээ, сүүлийн жилүүдийн горим нөөц
УЦУОСМХ, ГУСХ-ийн дарга Э.Батбаяр
2025.09.09
Екатеринбург хот

2.

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Агуулга
• Хил дамнасан голуудын ажиглалтын сүлжээ
• Хил дамнасан голуудын горимын мэдээ солилцоо
• Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
• Монгол орны гол мөрөн, нуурын усны горим нөөц
• Хил дамнасан голуудын 2024 оны үерийн тухай тойм
• Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

3. Хилийн усны ажиглалтын сүлжээ

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хилийн усны ажиглалтын сүлжээ

4. Хил дамнасан голуудын горимын мэдээ солилцсон байдал

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын горимын мэдээ солилцсон байдал
Ус судлалын 12 харуулын усны
түвшний мэдээг үерийн түвшинд хүрэх
болон давсан тохиолдол бүрд 1
хоногийн урьдчилсан мэдээний хамт
дулааны улиралд дамжуулдаг.
2021 – 62
2022 – 18
2023 – 10
2024 - 14

5. Хил дамнасан голуудын горимын мэдээ солилцсон байдал

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын горимын мэдээ солилцсон байдал
gmo-bcgms@rambler.ru
baikalkomvod@mail.ru
enbvu@mail.ru

6. Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Сэлэнгэ голын дагуу
сүүлийн 10 жилийн урсац:
Хялганат тосгон орчмоор 30.8
м3/с -ээр, Зүүнбүрэн сум
орчмоор 49.3 м3/с –ээр ахиу
буюу олон жилийн дунджаас
10-20 хувийн өсөлттэй байна.
2024 онд:
Хялганат орчимд олон жилийн
дунджаас 51.2 м³/с –ээр ахиу
урсацтай байв.

7. Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Сэлэнгэ мөрний цутгал
Идэр, Дэлгэрмөрөн,
Хануй, Эг голын сүүлийн
10 жилийн урсац:
• Идэр гол Их-Уул сум
орчмоор 2.61 м3/с
• Дэлгэрмөрөн гол Мөрөн
сум орчмоор 3.70 м3/с –
ээр тус тус ахиу
урсацтай байв.
• Харин Эг гол Хантай сум
орчмоор 0.33 м3/с
• Хануй гол Эрдэнэмандал
сум орчмоор 1.67 м3/с –
ээр тус тус бага урсацтай
байв.

8.

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Орхон голын дагуу сүүлийн
10 жилийн урсац:
Хархорин сум орчимд 2.2
м3/с -ээр, Булган аймгийн
Орхон баг орчимд 9.7 м3/с ээр, Сэлэнгэ аймгийн Орхон
сум орчимд 10.4 м3/с -ээр,
Сүхбаатар сум орчимд 5.5
м3/с –ээр буурсан буюу олон
жилийн дунджаас 5-25
хувийн бууралттай байна.
2024 онд:
Хархорин – 2.43 м3/с
Орхон (Булган) – 3.05 м3/с
Орхон (Сэлэнгэ) – 30.0 м3/с
Сүхбаатар – 33.8 м3/с тус тус
олон жилийн дунджаас ахиу
устай байв.

9. Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Орхон голын цутгал Туул,
Ерөө голын сүүлийн 10
жилийн урсац:
• Туул гол Улаанбаатар хот
орчмоор 3.29 м3/с –ээр
олон жилийн дунджаас
бага урсацтай байв.
Харин 2024 онд 14.5 м3/с
–ээр ахиу устай байсан.
• Ерөө гол Ерөө сум
орчмоор 20.3 м3/с –ээр
ахиу урсацтай байв.
Харин 2024 онд олон
жилийн дунджийн орчим
байв.

10. Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голын усны горим, нөөц (2014-2024)
Онон голын сүүлийн 10
жилийн урсац:
• Онон гол Биндэр сум
орчмоор 13.8 м3/с –ээр
олон жилийн дунджаас
бага урсацтай байв.
Харин 2024 онд 29.6 м3/с
–ээр ахиу устай байсан.

11. Монгол орны гол мөрөн, нуурын усны горим, нөөц

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Монгол орны гол мөрөн, нуурын усны горим, нөөц
Монгол орны 3 ай сав газраар авч үзвэл Хойд мөсөн далай болон Номхон
далайн ай савын голууд 2023 оны жилийн дундаж урсац олон жилийн
дунджаас 70-80 хувь ахиу, Төв Азийн гадагш урсацгүй ай савын хувьд 40
орчим хувь ахиу байхын зэрэгцээ зарим голууд олон жилийн дунджаас
30-40 хувь ахиу байлаа.

12. Хил дамнасан голуудын 2024 оны үерийн тухай тойм

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2024 оны үерийн тухай тойм
2024 онд Монгол улсын нутаг дэвсгэрт их хэмжээний хур тунадас унаж, олон гол мөрний усны түвшин огцом
нэмэгдсэн нь голын хөндий, хот суурин газруудад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Тухайлбал:
• Туул гол (Улаанбаатар): 6 дугаар сарын сүүлээр Улаанбаатар дахь харуулын орчимд үерийн түвшнээс 80 см-ээр
давсан ба үерийн оргил үе нь 6-р сарын 23-нд бүртгэгдсэн. Үерлэсэн ус Улаанбаатар хотын ойролцоох Туул
голын хөндийг бараг бүхлээр нь хамарсан.
• Орхон гол (Хархорин): 7 дугаар сарын эхээр Хархорин дахь харуулын орчим усны түвшин 100 см –ээр огцом
нэмэгдсэн ба үерийн оргил үе нь 7-р сарын 9-12-ны өдрүүдэд тохиолдсон.
• Сэлэнгэ гол: Голын дагуух бүх харуулын орчимд 6-р сарын дундуур болон 8-р сард үер болж өнгөрсөн. 8-р
сарын сүүлээр үерийн оргил үе тохиолдоход үерийн түвшнээс 40 см-ээр давсан.
• Онон гол (Дадал): Түүхэн хэмжээний үер тохиолдсон гэж үзсэн байгаа бөгөөд 7-р сарын 21-29-ны өдрүүдэд
Хэнтий нуруунд 9 хоног үргэлжилэн бороо орж, 50-230 мм хур тунадас бүртгэгдсэн. Усны түвшин 2-3 метр
өсөж, Дадал дахь харуулын орчимд үерийн түвшнээс 2 метр-ээр давсан байна.
Бусад голууд (Ерөө, Хараа, Дэлгэрмөрөн, Хануй): Эдгээр голууд үерийн түвшин даваагүй ч, олон жилийн
дунджаас ахиу устай байсан байна.
Үерийн үеэр ОХУ-ын холбогдох байгууллагад (gmo-bcgms@rambler.ru, enbvu@mail.ru, baikalkomvod@mail.ru) цаг
тухайд нь мэдээлэл өгч, үерийн урьдчилан мэдээг солилцож ажилласан.

13. Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл
Сэлэнгэ мөрөн 2025 оны байдлаар үерийн түвшин, үерийн аюултай түвшинд хүрсэн, давсан тохиолдол байхгүй
бөгөөд Хутаг, Хялганат харуулаар олон жилийн дунджийн орчим болон бага устай байв. Харин Сэлэнгэ-Сүхбаатар
харуулаар ОЖД – аас ахиу устай байлаа.

14. Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл
2025 оны байдлаар Сэлэнгэ мөрний цутгал Дэлгэрмөрөн гол Мөрөн сумын орчимд үерийн түвшинг 5 дугаар
сарын 14, 20, 21, 22 –ны өдрүүдэд 4 удаа, Хануй гол Эрдэнэмандал сумын орчимд 4 дүгээр сарын 10-14-ний
өдрүүдэд, 5 дугаар сарын 14 –ний өдөр 5 удаа үерийн түвшинг даван үерлэсэн байна.

15. Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл
Харин 2025 оны байдлаар Сэлэнгэ мөрний цутгал Идэр, Эг голууд үерийн түвшин, үерийн аюултай түвшинд
хүрсэн, давсан тохиолдол байхгүй бөгөөд Их-Уул, Хантай харуулаар олон жилийн дунджийн орчим болон ахиу
устай байв.

16. Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл
Орхон гол 2025 оны байдлаар Хархорин сумын орчимд үерийн түвшинг 6 дугаар сарын 13, 15 –ны өдрүүд, 7
дугаар сарын 15, 25 –ны өдрүүдэд 2 цаг тутмын мэдээгээр 13 удаа, Сэлэнгэ аймгийн Орхон сумын орчимд 7
дугаар сарын 25, 26 –ны өдрүүдэд 2 удаа үерийн түвшинг даван үерлэсэн байна.

17. Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл
Харин Орхон гол Булган аймгийн Орхон сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын орчмоор үерийн түвшин, үерийн
аюултай түвшинд хүрсэн, давсан тохиолдол байхгүй бөгөөд олон жилийн дунджийн орчим болон бага устай байв.

18. Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл
2025 оны байдлаар Орхон голын цутгал Ерөө, Туул голууд үерийн түвшин болон үерийн аюултай түвшинд хүрсэн,
давсан тохиолдол байхгүй бөгөөд олон жилийн дунджийн орчим болон бага устай байв.

19. Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Хил дамнасан голуудын 2025 оны үерийн тухай мэдээлэл
2025 оны байдлаар Онон гол үерийн түвшин болон үерийн аюултай түвшинд хүрсэн, давсан тохиолдол байхгүй
бөгөөд олон жилийн дунджийн орчим болон бага устай байв.

20. Дүгнэлт, санал

Монгол-Оросын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Дүгнэлт, санал
• 2025 онд Монгол орны хэмжээнд хур тунадас бага байсантай холбоотойгоор ихэнх гол мөрний
усны түвшин олон жилийн дунджийн орчим байлаа.
• Хил дамнасан голуудын харуулуудад хамтарсан хяналтын хэмжилт хийх, голын сав газруудад
хамтарсан эрдэм шинжилгээний экспедиц зохион байгуулах, эсвэл эрдэм шинжилгээний төслүүд
санал болгох.
• Байгалийн гамшиг, ослын үеийн онцгой аюултай үзэгдлүүд, хүндэрч болзошгүй нөхцөл байдал
үүссэн тохиолдолд яаралтай анхааруулах схемийг тогтмол шинэчлэх
• Хил дамнасан голын сав газрын гидрологийн мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох
бөгөөд том голуудын (Сэлэнгэ-Сухбаатар, Онон-Дадал) доод хэсгийн хяналтын цэгүүдийн
хэмжих хэрэгслүүдийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаа, дэмжлэг үзүүлэх боломжийг
судлах.
• Хилийн голын дагуух явуул судалгаа, мэдээ, мэдээлэл солилцох ажлыг үргэлжлүүлэн хийх,
ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах;

21.

Монгол-Хятадын хилийн усны комиссын ажлын хэсгийн уулзалт
Анхаарал хандуулсанд баярлалаа
English     Русский Rules