Адууны насыг хэлээрэй
1.
Хичээл № 5Сурах бичиг: 73-74 хуудас
2.
Адууны насыг хэлээрэй.1нас-унага
2 нас-даага
3 нас-шүдлэн
5 нас-соёолон
4 нас-хязаалан
6 нас-их нас
3.
Хичээлийн сэдэв: Тэмээ. Тэмээний насДаалгавар 1. Уншаарай.
Тэмээ бол говь, цөл, цөлөрхөг бүсийн байгальд
зохицсон, арвин шим өгдөг бод мал. Ингэний сүүг
хоормог гэнэ. Ингэ гэдэг нь эм тэмээ юм. Нэг нас хүртэл
тэмээг ботго гэдэг. Нэгээс хоёр настай тэмээг тором
гэдэг. Гурван настай эр тэмээг гуна, харин эм тэмээг
гунж, гунжин гэдэг. Дөрвөн настай эр тэмээг дөнө, эм
тэмээг дөнжин тэмээ гэх ба таван настай эр тэмээг ат,
харин эм тэмээг ингэ гэнэ.
4.
Даалгавар 2. Дэвтэртээ хуулж бичээрэй.1 нас хүртэл – ботго
1-2 нас – тором
3 нас – эр тэмээг гуна, эм тэмээг гунж,
гунжин
4 нас – эр тэмээг дөнө, эм тэмээг дөнжин
5 нас – эр тэмээг ат, харин эм тэмээг ингэ
5.
Даалгавар 3. Тэмээ зураад , хэдэн настай тэмээзурснаа бичээд, тэмээндээ нэр өгөөрэй.
6.
Өөрийгөө үнэлээрэй:Би чадсан.
Би хичээсэн.
Би илүү хичээнэ.